ШУУРХАЙ: Токио хотын захирагч “Абе Шинзогийн зүрх, уушиг нь зогссон байдалтай байна“ гэж мэдэгджээ ШУУРХАЙ: Токио хотын захирагч “Абе Шинзогийн зүрх, уушиг нь зогссон байдалтай байна“ гэж мэдэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Токио хотын захирагч “Абе Шинзогийн зүрх, уушиг нь зогссон байдалтай байна“ гэж мэдэгджээ

2022 оны 7 сарын 08

Arslan.mn

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа  буудуулж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Токио хотын амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа, “Ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа” гэж мэдэгджээ. Тодруулбал, “нас барсан нь албан ёсоор батлагдах”-аас өмнө энэ нэр томъёог ашигладаг байна. 


2022. 11:49 минут

ВИДЕО: Абе Шинзо нас барсан байж болзошгүй

Arslan.mn

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа  буудуулж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан Абе Шинзо нас барсан байх магадлал өндөр байна. Хамгийн сүүлд NHK агентлагийн шуурхай дээр Ерөнхий сайд асны зүрх зогссон, амьдын шинж тэмдэг үгүй болсон талаар мэдээлэв.

Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан эрхэм юм. Тэрбээр эхлээд 2006-2007 онд, дараа нь 2012-2020 онд энэ албан тушаалыг хашиж байжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
6
ouch an post
2
confuse an post
4
angry an post
1
638547
14 эможи

Уул
2022-07-08 12:30
Буруу газараар явж , буруу хүнтэй уулзаждээ!
keyboard_arrow_up