БНСУ-ын аврах албаны бэлэн байдлын зэргийг “Ноцтой” гэсэн түвшинд хүргэжээ БНСУ-ын аврах албаны бэлэн байдлын зэргийг “Ноцтой” гэсэн түвшинд хүргэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын аврах албаны бэлэн байдлын зэргийг “Ноцтой” гэсэн түвшинд хүргэжээ

2022 оны 8 сарын 09

Arslan.mn

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудад хандан хүчтэй аадар борооны улмаас үерийн аюул нүүрлэж, Өмнөд Солонгосын аврах албаны бэлэн байдлын зэргийг "Ноцтой" түвшин гэж зарласантай холбоотойгоор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 


БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гаргасан мэдээлэлд "БНСУ-ын Төвийн бүс нутгаар 2022 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн усархаг бороо үргэлжлэн орж, үер усны аюул бий болсноор барилга байгууламжууд усанд автаж, эвдэрч сүйдэн, зам тээврийн хөдөлгөөн эвдрэлийн улмаас зарим хэсгүүдэд саатан, доголдож, хөрсний гулгалт үүсч, мод бут үндсээрээ зулгаран урсаж, хүний амь нас эрсдэх, сураггүй алга болох зэргээр гамшгийн нөхцөл байдалд хүрээд байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс БНСУ-ын аврах албаны бэлэн байдлын зэргийг “Ноцтой” гэсэн түвшинд хүргэжээ.

Иймд хөдөлмөрийн гэрээт иргэд болон Солонгост оршин суугаа нийт монгол иргэд та бүхэн суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс ирүүлж буй мэдэгдэл, мессэжтэй тогтмол танилцан, цаг үеийн мэдээлэл, цаг агаарын мэдээг байнга харж ажил, амьдралын хэмнэлээ зохицуулан болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна" гэжээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
639215
2 эможи

keyboard_arrow_up