Японы Засгийн газрын “шинэ бүрэлдэхүүнийг“ бүрдүүлэн БАТАЛЖЭЭ Японы Засгийн газрын “шинэ бүрэлдэхүүнийг“ бүрдүүлэн БАТАЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Японы Засгийн газрын “шинэ бүрэлдэхүүнийг“ бүрдүүлэн БАТАЛЖЭЭ

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Японы эзэн хаан Нарүхито Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хийсэн халаа сэлгээний дараа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Шинэ Засгийн газрыг батлах ёслол Токио хот дахь эзэн хааны ордонд болжээ.

Сайд нарын шинэ танхим нь эрх баригч Либерал Ардчилсан нам болон Засгийн газрыг өнгөрсөн оны намраас хойш тэргүүлж байгаа Ерөнхий сайд К.Фүмиогийн хувьд хоёр дахь нь болж байгаа юм. 

“Kyodo News” агентлагийн мэдээлснээр, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Сангийн сайд Сүзүки Шюнъичи нар албан тушаалдаа хэвээр үлджээ. 

Мацүно Хироказу мөн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар үлдэв.

Түүнчлэн Сайто Тэцуо нийтийн эзэмшлийн газар, тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлалын сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

2008-2009 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Хамада Ясүказү Киши Нобүогийн оронд энэ албан тушаалыг дахин хашина. Бусдын гарт амиа алдсан Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн дүү болох Киши Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх болно. Кишиг эрүүл мэндийн шалтгаанаар сайдын албан тушаалаас нь огцруулсан боловч огцрохоосоо өмнө тэрбээр сонгуулийн үеэр “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагын дэмжлэгийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Эрх баригч Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн дарга Такайчи Санаэг Эдийн засгийн аюулгүй байдлын сайдаар томилжээ.

2017-2019 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Коно Таро Дижитал шинэчлэлийг яамыг тэргүүлнэ.

Засгийн газарт "COVID-19"-ийн эсрэг авах хариу арга хэмжээг хариуцаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Нишимура Ясутоши Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан сайд болжээ. 

Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг Като Кацүнобу, Хууль зүйн сайдын албан тушаалыг Ханаши Ясүхиро, Боловсролын сайдын албан тушаалыг Нагаока Кейко нар дахин хашихаар болсон байна. Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамыг Номура Тэцүо удирдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
639253
2 эможи

keyboard_arrow_up