Канадад хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 10 хүний аминд хүрч, 15 хүн шархджээ Канадад хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 10 хүний аминд хүрч, 15 хүн шархджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Канадад хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 10 хүний аминд хүрч, 15 хүн шархджээ

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

Канадын төв хэсэгт орших Саскачеван мужид хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 10 хүн амиа алдан 15 хүн шархаджээ. 

Одоогоор зэвсэглэсэн этгээдүүд болох сэжигтэн 31 настай Дэмиэн Сэндерсон болон 30 настай Майлс Сэндерсоны нарыг тогтоогоод байгаа ба тэднийг хараахан баривчилж чадаагүй, сул явж байгаа явж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Гэмт этгээдүүд Nissan маркийн дунд овриын жийптэй явж байгаа аж. 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Саскачеванд болсон хутгатай халдлагын талаар мэдэгдэл хийж  "аймшигтай, зүрх шимшрүүлсэн үйл явдал" хэмээн тодорхойлоод  "Би хайртай хүнээ алдсан болон шархадсан хүмүүст маш их харамсаж байна. Уг хэрэгт хариу арга хэмжээ авч байгаа албаны хүмүүст баярлалаа" хэмээн өөрийн албан ёсны твиттерт бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
640027
3 эможи

keyboard_arrow_up