В.Путин: Бид Монголтой нөхөрсөг харилцаатай. Тиймээс гэрээ хэлцлүүд өндөр түвшинд хэрэгжинэ гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.
Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Уг чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Улс төрийн хувьд ч бид нөхөрсөг харилцаатай. Тиймээс бидний хооронд хэрэгжиж буй гэрээ хэлцлүүд өндөр түвшинд хэрэгжинэ гэдэгт итгэж, найдаж байна. Бидний хувьд үргэлж чухал байр, суурьтай байсан. Тиймээс бие, биенийхээ хамтын ашиг сонирхолд тулгуурлаж шийдвэр гарган гэрээ хэлцэл хийхээр өнөөдрийн уулзалтыг хийж байна гэж бодож байна" гэжээ.