Их Британийн хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгслөө
Их Британи улсын төрийн тэргүүн, хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгссөнийг Букингэмийн ордноос Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө мэдээлжээ. Тэрээр хаан ширээнд 70 жил суусан юм.
Тэрбээр 1952 онд эцэг хааныг нас барсны дараа ширээг нь залгамжилж байжээ. Сүүлийн саруудад хатан хааны бие өвдөж, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ховордоод байжээ.
Одоо түүний хүү Чарльз III Чарльз хаанаар өргөмжлөгдөв. Тэрээр хааны гэр бүлд асар их уй гашуу тохиолоо гэж мэдэгджээ. Тэрбээр "Хатан хаан дэлхий даяар бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь манай гэр бүлийг бага ч атугай тайвшруулах болно" гэжээ.
Ач хүү хунтайж Уилльям нь угсаа залгамжлах дараагийн хүн болж байна.
Хатан хаан дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 11 гучтай хүн байжээ.