У.Хүрэлсүх Хойд солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан гэж мэдээлжээ
2022 оны 9 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан талаар Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, энэ есдүгээр сарын 09-ны өдөр БНАСАУ-ын дэглэм тогтоосны 74 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ илгээжээ. Тус мэндчилгээнд, “Хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэх сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэжээ.
Монгол болон БНАСАУ 1948 оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш социалист эв санааны нэгдэлд суурилсан найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн гэж бичсэн байна.
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
640292
4 эможи
Зочин
2022-09-13 06:16
Яадгийн сүртэй гоё ш дээ...цөмийн зэвсэгтэй найзтай байх
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: