ДЭМБ-ын ерөнхий захирал цар тахлын төгсгөл ойртож байгааг хэлжээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ)-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт Женевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дээр Коронавирусийн цар тахлын төгсгөл ойртож байгаа гэж мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, “Бид төгсгөлд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ойрхон харагдаж байна” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд энэ өвчнөөр нас барсан хүний тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрснийг ДЭМБ өчигдөр мэдээлжээ.
Дэлхий даяар нийт 12,5 тэрбум тун вакцин хийгээд байгаа бөгөөд 2022 оны эхний найман сард коронавирусээр нэг сая орчим хүн амиа алджээ.
Цар тахал анх дэгдснээс хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар халдварын нийт 607 сая тохиолдол бүртгэгдэж, 6 сая 500 мянга орчим хүн халдвараар амиа алдаад байна.
Эх сурвалж: СИИ
|