Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр Киевт автомашины ОСОЛД ОРЖЭЭ
2022 оны 9 сарын 15
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр Киевт автомашины осолд орсон тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв.
Зеленський эмчийн үзлэгээр орсон бөгөөд ямар нэгэн ноцтой гэмтэл аваагүй гэж тус мэдэгдэлд дурджээ.
“Киев хотод нэгэн автомашин Зеленськийн сууж явсан машинтай мөргөлдсөн бөгөөд ерөнхийлөгчийг дагалдан явж байсан машинууд мөн осолджээ.
Төрийн тэргүүнийг дагалдан явсан эмч нар автомашины жолоочид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламжийн автомашинд шилжүүлсэн” гэж мэдэгдэлд мөн дурдсан байна. “Ерөнхийлөгчийг эмчийн үзлэгт оруулсан, ямар нэгэн ноцтой гэмтэл илрээгүй. Ослын бүх нөхцөл байдлыг хууль хяналтынхан тогтооно” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
640429
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: