Дуучин Алла Пугачева дайныг шүүмжилж, гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулахыг хүслээ Дуучин Алла Пугачева дайныг шүүмжилж, гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулахыг хүслээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дуучин Алла Пугачева дайныг шүүмжилж, гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулахыг хүслээ

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачева Украины дайныг шүүмжилж, нөхрийнх нь адилаар өөрийг нь ч гэсэн гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулж өгөхийг хууль зүйн яамнаасаа хүслээ.

Түүний нөхөр телевизийн хөтлөгч Максим Галкиныг ОХУ-ын хууль зүйн яам өнгөрөгч долоо хоногт гадаадын тагнуулчдын жагсаалтад оруулж, Украины нэрийн өмнөөс улс төрийн ухуулга явуулж, санхүүжилт авдаг гэж буруутгасан юм.

73 настай Алла Пугачева энх тайван, үг хэлэх эрх чөлөө, улс төрийн хуурамч зорилгын төлөө эрэлхэг хөвгүүд амиа алдаж, ард иргэдийн амьдралд дарамт учруулж байгааг зогсоохын төлөө нөхөртэйгээ ижилхэн санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Украины дайн эхэлсэний дараа нөхөр, есөн настай ихрүүдийнхээ хамтаар Израиль руу явсан Алла Пугачева өнгөрөгч сарын сүүлээр эх орондоо эргэн иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
640544
3 эможи

Зочин
2022-09-19 15:21
баба, дура такая
keyboard_arrow_up