Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг БАРИВЧИЛЖ эхэлжээ Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг БАРИВЧИЛЖ эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг БАРИВЧИЛЖ эхэлжээ

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарласан. Улмаар хэд хэдэн гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.

Тэгвэл Украинд тулалдаанд олон мянган цэрэг татах тухай Кремлийн шийдвэрийг эсэргүүцэн жагссан олон зуун жагсагчийг Оросын цагдаа нар баривчилсан гэх мэдээлэл байна.

Оросын хүний эрхийн "ОВД-Инфо" байгууллага нийтдээ 1000 гаруй хүн гэж мэдэгджээ. Баригдсан хүмүүсийн дийлэнх нь Санкт-Петербург, Москвад баривчлагдсан байна.

Москвагийн прокурорын газраас лхагва гарагт интернетээр зөвшөөрөлгүй гудамжны жагсаалд нэгдэх, эсхүл тэдгээрт оролцохыг уриалсан тохиолдолд 15 жил хүртэл хорих ял оноож болзошгүйг анхааруулжээ. Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаан доромжлох, ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар "хуурамч мэдээ" тараах, насанд хүрээгүй хүүхдүүдийг эсэргүүцлийн хөдөлгөөнд уриалан дуудсаны эсрэг хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй аж.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640634
1 эможи

keyboard_arrow_up