ЗЕЛЕНСКИЙ: Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс БУУЖ ӨГСӨН НЬ ДЭЭР ЗЕЛЕНСКИЙ: Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс БУУЖ ӨГСӨН НЬ ДЭЭР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗЕЛЕНСКИЙ: Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс БУУЖ ӨГСӨН НЬ ДЭЭР

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сайн дураараа бууж өгөхөөр шийдсэн Оросын цэргүүдэд хүнлэг хандахаа амлажээ. Украины арми тэдэнд соёлтой, олон улсын конвенцын дагуу харьцах болно гэж Зеленский бямба гарагт уламжлалт видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

"Дайны гэмт хэрэгтэн болж харийн нутагт үхсэнээс зарлан дуудах хуудас аваагүй нь дээр. Тахир дутуу болж түрэмгий дайнд оролцсоныхоо төлөө шүүхийн өмнө зогсохын оронд дайчилгаанаас зугтсан нь дээр. Бидний зэвсгийн цохилтод үхсэнээс Украинд олзлогдон бууж өгсөн нь дээр" гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

Түүнчлэн Зеленский бууж өгсөн цэргүүдийн баригдсан нөхцөл байдал, өөрөөр хэлбэл тухайн хүн сайн дураараа бууж өгсөн эсэхийн Оросын эрх баригчдад мэдэгдэхгүй мөн түүний хүслийн эсрэг нэг ч оросыг Москвад шилжүүлэн өгөхгүй гэж амласан байна.

Зеленский уг мэдэгдэлдээ Владимир Путин бууж өгсөн болон тушаал биелүүлээгүй хүмүүст шийтгэлийг чангатгах тухай зарлигт гарын үсэг зурсны дараа хийсэн бөгөөд тэдгээр хүмүүст Орос улс 10 жил хүртэл хорих ял оноохоор хуультай болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
7
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
640777
20 эможи

Зочин
2022-09-28 07:14
Цагатнасан газар маажих шиг л үнэн үг хэллээ дээ.УКРАИНЧУУД ялна.
Putler kaputt
2022-09-27 22:12
Оросыг өмөөрөөд байгаа мэдрэлүүд сайн дураар ахдаа очиж тусла
Дэлээ
2022-09-27 21:11
Муу жүжигчин
Зочин
2022-09-27 20:36
Hogiin teng gar alsaa bodoh gvi onoo margshaa bodsn ergvv mal
Ххөжө
2022-09-27 15:49
Энэ тэнэг бүр солиорчээ юу ярьж байгаагаа ч мэдэж байгаа юм болов уу
Zochin
2022-09-27 15:32
Oros ug ni manaihiig bodvol aguu l gurendee gants muu jujigchnii baigaa gazriig olood gants puujin yvuulchij chadahgui l baigaan baihdaa
зочин
2022-09-27 11:48
энэ хүн үхвэл дайн дуусна.
Зочин
2022-09-27 10:21
Энэ хүн Хөрштэйгээ бу руу харьцсан Хэтэрхий Америк гэж гүйж Нато д элсэж Амертк цэргүүдийг нутагтаа байрлуулна гэж элдэв санаа сэдсэнээс болж энэ дайн үүссэн Шүү Путин тэнэг хүн биш Их бодсон байгаа Энэ Зеленский хичнээн олон орос украйн залуусын аминд хүрэв над зэвсэг өг л гээд байх юм Хүн ардын амь энэ хүнд юж ч биш юмаа Заавал Америк гэж гүйх ямар хэрэг өна Мөрөөрөө хөгжиж болно шүү дэ
Зочин
2022-09-27 08:15
Ийм.том.том.юм.ярьсан.новшнуудаас.болж.дайн.гараад.байга.юмшдээ
Зочин
2022-09-26 14:46
Дарин дээр давс гэгчээр энэ жүжигчин тоглочих юмаа
keyboard_arrow_up