Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцсэн Японы иргэд жагсаж байна Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцсэн Японы иргэд жагсаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцсэн Японы иргэд жагсаж байна

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт хатан хаан II Элизабетын оршуулгад оролцохоор Лондон хотод цугларсан дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, ихэс дээдэс, нөлөө бүхий эрхмүүдийн дийлэнх нь Японы Токио хотод дахин цуглах гэж байна.

Энэ удаад тэд 7-р сарын 8-нд буудуулж бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгад оролцох юм.

Японы засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьсан Шинзо Абэг оршуулах ёслолыг төрийн хэмжээнд зохион байгуулахад 1.65 тэрбум иен буюу ойролцоогоор 11.4 сая ам.доллар төсөвлөжээ.

Харин Японы нийт хүн амын талаас илүү хувь нь оршуулах ёслолыг ийм өндөр зардлаар төрийн хэмжээнд явуулахыг эсэргүүцэж байгааг санал асуулга харууллаа.

Эсэргүүцэгчид арван мянга гаруй хүнийг хамарсан жагсаалыг Токио хотод зохион байгуулж байна.

Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцсэн нэгэн эр өнгөрсөн долоо хоногт өөрийгөө шатаасан хэрэг гарсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640780
2 эможи

keyboard_arrow_up