Пакистанд Хятадын гурван эмч зэвсэгт ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ Пакистанд Хятадын гурван эмч зэвсэгт ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Пакистанд Хятадын гурван эмч зэвсэгт ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Пакистаны Карачи хотод зэвсэгт этгээд Хятад эмч нарын эсрэг гал нээсэн хэрэг гарчээ. Шүд нь өвдсөн өвчтөний дүрээр эмнэлэгт нэвтрэн орсон гэмт этгээдийн халдлагад Хятад-Пакистаны давхар иргэншилтэй гурван иргэн өртжээ. Халдлагад шүдний эмчийн туслахаар ажилладаг байсан Рональд Чоу амиа алдаж, шүдний эмч 74 настай Ричард Ху болон түүний эхнэр 72 настай Маргарет нар шархаджээ.

30 орчим насны гэмт этгээд эмнэлгийн гадна мотоциклтой хүлээж байсан хамсаатныхаа хамтаар хэргийн газраас зугтжээ.

Хятадын иргэд Пакистанд халдлагад өртсөн нь анхны тохиолдол биш юм. Хамгийн сүүлд 4-р сард Хятад хэлний гурван багш Пакистан жолоочийнхоо хамтаар автомашинтайгаа амиа золиослогчийн халдлагад өртөж байсан. Пакистанд Хятадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг бүлэглэл тус халдлагыг үйлдсэнээ тухайн үед хүлээн зөвшөөрч байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640909
0 эможи

ИРГЭН
2022-09-30 16:42
ҮХСЭН АЦНЫ ТУСЛАМЖ
Зочин
2022-09-29 17:24
Афганистан Пакистан гээд засрахгүй улс байнаа. Тусламж үзүүлэхийн ч хэрэг алга
keyboard_arrow_up