Брэд Питт хүүхдүүдийнхээ нэгийг “боомилсон“ хэмээн Анжелина Жоли гомдол гаргажээ Брэд Питт хүүхдүүдийнхээ нэгийг “боомилсон“ хэмээн Анжелина Жоли гомдол гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Брэд Питт хүүхдүүдийнхээ нэгийг “боомилсон“ хэмээн Анжелина Жоли гомдол гаргажээ

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Холливүүдийн цуутай хосуудын нэг Анжелина Жоли, Брэд Питт нар салаад зургаан жил болж байгаа.

Одоо тэдний дундын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан шүүх дээр үргэлжилж байна. Тухайлбал, мягмар гарагт   Францын дарсны үйлдвэртэй  холбоотой маргаан шүүх дээр ид хэлэлцэгдэж байгаа юм.

Жоли  Лос-Анжелесийн шүүхэд гаргасан мэдүүлэгт "Брэд Питт дарсны үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн хувиа Жоли зарахдаа өөрт нь болон хүүхдүүддээ бие, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн” тухай олон нийтийн өмнө хэлэлцэхийг хориглох гэрээ байгуулахыг оролдсон гэж мэдүүлжээ.

Мөн гомдлын хүрээнд Жоли 2016 оны 9-р сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа  Питт гэр бүлийнхнээ хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дурджээ. Питт ээжийгээ хамгаалахаар ирсэн нэг хүүхдийнхээ хоолойг багалзуурдаж, нөгөөгийнх нь нүүрэнд цохиж байсныг бас бичсэн байна. Энэ үйл явдлын үеэр тухайн үед 8-15 настай байсан тэдний зургаан хүүхэд сэтгэл санааны гүн цочролд орж, уйлалдаж байсныг Жоли дурсжээ. Энэхүү нислэгийн дараа Жоли гэр бүлийнхээ сайн сайхны төлөө салах өргөдлөө өгөхөөр шийдсэн гэв. 

Өчигдөр болсон шүүх хурлын дараа Питтийн төлөөлөгчдөөс тайлбар авах гэсэн боловч татгалзжээ. 

 

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
641085
9 эможи

keyboard_arrow_up