ШУУРХАЙ: ОХУ цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа ЗОГСООЛОО
2022 оны 10 сарын 29
Өчигдөр /2022.10.28/ ОХУ цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа зогсоосон байна.
Тодруулбал, ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “300,000 бэлтгэл хүчийг дайчлах таны даалгаврыг биелүүлж дууслаа. Одоогоор дахин ийм ажиллагаа явуулах” гэдгээ Кремлийн ордонд уулзахдаа ерөнхийлөгч Владимир Путинд хэлсан байна.
Путин хариуд нь “үүргээ биелүүлж, эх орон, ард иргэдээ хамгаалахаар дайчлагдсан” иргэдэд талархал илэрхийлжээ.
Харин өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр Оросын цэргийн дайчилгаа дууссанд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
641889
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: