Хоёр Солонгос анх удаа харилцан нэг нэгнийхээ тэнгисрүү пуужин ХАРВАЛАА Хоёр Солонгос анх удаа харилцан нэг нэгнийхээ тэнгисрүү пуужин ХАРВАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр Солонгос анх удаа харилцан нэг нэгнийхээ тэнгисрүү пуужин ХАРВАЛАА

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан нь түүхэнд анхны тохиолдол болжээ.

Эхлээд Умард Солонгосын талын харвасан пуужин Өмнөд Солонгосын Сокчо хотын эргээс 60 хүрэхгүй километрийн зайтай тэнгисийн усанд туссан юм.

Үүнээс хойш гурван цагийн дараа Өмнөд Солонгосын тал гурван ширхэг агаар-газар ангиллын пуужинг нисэх онгоцноос хариу харвасан нь Умард Солонгосын эргээс мөн ойролцоо зайд тусжээ.

Хоёр Солонгосыг тусгаарладаг тэнгисийн хилийн шугам NLL (Northern Limit Line) байдаг ч үүнийг Умард Солонгосын дэглэм хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Өнөөдөр Умард Солонгос нийтдээ 10 пуужинг зүүн болон баруун тэнгисийн ус руу харвасны нэг нь дээрх хилийн шугамыг 26 км давж, Сокчо хотоос зүүн зүгт 57 км зайтай тэнгисийн усанд унасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642042
1 эможи

keyboard_arrow_up