К.Токаев Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг бууруулах тухай хуульд гарын үсэг зурлаа К.Токаев Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг бууруулах тухай хуульд гарын үсэг зурлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

К.Токаев Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг бууруулах тухай хуульд гарын үсэг зурлаа

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төрийн тэргүүний бүрэн эрхийг хязгаарласан хэд хэдэн хуулинд гарын үсэг зурж баталлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар энэ оны зургадугаар сард болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнд энэхүү багц хуулийг баталж байна. Нэмэлт өөрчлөлтүүд нь орон нутгийн гүйцэтгэх засаглалтай холбоотой Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг бууруулахаар тусгасан (одоо ерөнхийлөгч зөвхөн орон нутгийн депутатуудын зөвшөөрлөөр хот, бүс нутгийн дарга нарыг томилох боломжтой болно).

Парламент дахь “Ерөнхийлөгчийн квот” гэгчийг багасгаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тодорхой хязгаарлалт хийжээ. Ерөнхийлөгчийг улс төрийн намд гишүүнээр элсэхийг, төрийн тэргүүний ойр дотны төрөл төрөгсөд нь төрд улс төрийн албан тушаал, удирдах ажил эрхлэхийг хориглосон байна. Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Казахстанд Үндсэн хуулийн шүүх ажиллаж эхэлнэ. Хүний эрхийн комиссарын статус, бүрэн эрх, хараат бус байдлын баталгааг шинэ хуулиудад тусгажээ. Улсын ерөнхий прокурорын хүний ​​эрхийн чиг үүргийг ч мөн бэхжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642163
0 эможи

keyboard_arrow_up