ШУУРХАЙ: Туркын Истанбул хотын жуулчны гудамжинд дэлбэрэлт болсны улмаас 6 хүний амь үрэгдэж,80 хүн шархаджээ
2022 оны 11 сарын 14
Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.
Таксим талбай хүрдэг худалдаа үйлчилгээний томоохон гудамж Истиклалд энэхүү дэлбэрэлт болсон байна.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.
Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа ч Эрдоган үүнээс “терроризмын үнэр” ханхалж буйг мэдэгдэлдээ дурдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
642322
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: