Ерөнхийлөгч Эрдоган: Таксимд бөмбөг тэсэлсэн хэргийн эздийг дэлхийн хаанаас ч олох болно
2022 оны 11 сарын 14
Туркийн Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ.
Халдлага орон нутгийн цагаар ням гарагийн 16:20 цагт Таксим талбайн ойролцоо болжээ. Тус халдлагыг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэж үзэж байгаа аж. Сэжигтэн эмэгтэй нь дэлбэрэлт болохоос өмнө 40 минутын турш сандал дээр суусан бөгөөд боссоных нь дараахан бөмбөг дэлбэрсэн гэж албаныхан мэдэгдэж байна. Сайд нарын танхимын нэгэн ажилтан охиныхоо хамтаар тус халдлагад өртсөн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус халдлагыг террорист халдлага хэмээн үзэж, гэм буруутанг олж хатуу хариуцлага тооцохоо амаллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642330
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: