Жо Байдентай уулзсан Камбожийн Ерөнхий сайдаас коронавирус илэрчээ
2022 оны 11 сарын 15
“Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцохоор Индонезийн Балид хүрэлцэн ирсэн Камбожийн Ерөнхий сайд Хун Сенийн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүнтэй холбоотойгоор тэрээр айлчлалаа цуцалж нутаг буцсан байна.
Тэрээр өнгөрсөн ням гарагт Камбожид өндөрлөсөн АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан. Жо Байден тус уулзалтаас шууд Балид хүрэлцэн ирсэн юм.
Хун Сен Хорийн бүлгийн уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай уулзахаар товлосон байжээ.
Эх сурвалж: bloomberg
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642377
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: