Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Токаев ялалт байгуулжээ
2022 оны 11 сарын 21
Ням гарагт Казахстан улсад болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулсан нь тодорхой болжээ.
Урьдчилсан байдлаар тэр сонгогчдын 80 гаруй хувийн саналыг авсан тухай мэдээлэл байна.
Токаев энэ сонгуульд таван нэр дэвшигчтэй өрсөлдсөн юм.
Казахстаны 12 сая сонгогчийн 69 хувь нь сонгуульд оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642522
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: