Хятадын удирдагч асан Зян Земинь 96 насандаа таалал төгсчээ Хятадын удирдагч асан Зян Земинь 96 насандаа таалал төгсчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын удирдагч асан Зян Земинь 96 насандаа таалал төгсчээ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Хятадын удирдагч асан Зян Земинь 96 насандаа таалал төгсчээ. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг лхагва гаригийн үдээс хойш нас барсан гэж мэдэгдлээ. Төрийн томоохон зүтгэлтэн тэрээр Хятад улс олон улсад нээлттэй бодлого явуулж, өндөр хурдацтай өсөлтийг харуулсан цаг үеийг удирдаж байсан юм.

1989 онд Тяньаньмэний талбайд болсон жагсаалыг цус урсган дарсан үйл явдлын дараа Зян засгийн эрхэнд гарсан нь Хятадын Коммунист намын дээд түвшинд хатуу чиг хандлага баримтлагчид болон шинэчлэгчдийн хоорондын тэмцлийг намжааж, намыг нэгтгэж чадах хүнээр түүнийг сонгосон явдал байлаа. Түүний удирдлаган дор БНХАУ хүчирхэг эдийн засгийг бий болгож, коммунистууд эрх мэдлээ чангатгаж, Хятад улс дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон юм. Тэрээр 1997 онд Хонконгийг тайван замаар шилжүүлэн авах,  2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн эдийн засгаа олон улсын хамтын нийгэмлэгтэй холбох үйл явцыг удирдаж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642878
0 эможи

keyboard_arrow_up