БНСУ: 0-1 насны хүүхэдтэй эцэг, эхэд сар бүхэн 700.000 вон ОЛГОНО БНСУ: 0-1 насны хүүхэдтэй эцэг, эхэд сар бүхэн 700.000 вон ОЛГОНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ: 0-1 насны хүүхэдтэй эцэг, эхэд сар бүхэн 700.000 вон ОЛГОНО

2022 оны 12 сарын 15

Arslan.mn

Өмнөд Солонгост ирэх оноос хүн амын өсөлтөө дэмжихийн тулд шинэ төрсөн ээжид олгох тэтгэмжээ нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, өчигдөр буюу 13-ны өдөр БНСУ,  Эрүүл мэнд, халамжийн яамнаас "Хүүхэд асрах урт болон богино хугацааны төлөвлөгөө (2023-2027)"-ны дөрөв дэх удаагийн ээлжит  хуралдаан хийсэн байна. Удмаар ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөнгөж төрсөн болон 0 настай хүүхдийн эцэг, эхэд сард 700.000 вон болгохоор болжээ. Харин 2024 оноос 1 сая вон олгох юм байна. Харин нэг настай хүүхдийн эцэг, эхэд сард 350.000 вон олгох бөгөөд 2024 оноос 500.000 вон болгох аж. 

Одоогийн хэрэгжиж буй хуулиар ой хүрээгүй хүүхэдтэй ээжид 300,000 вон олгодог аж. Энэ нь 800 орчим мянган төгрөг юм. Харин энэ тэтгэмжийг нэгдүгээр сарын 1-нээс 700,000 вон, 2024 оноос 1,000,000 вон болгох юм байна. 

Мөн хоёр наснаасаа найман насны төрсөн өдөр хүртэл улсаас 100.000 воны тэтгэмж авах бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд "Анх уулзсаны баяр" хэмээн 2 сая вон өгдөг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643393
7 эможи

keyboard_arrow_up