Америк үр хөндөлтийн эмийг эмийн санд худалдаалахыг зөвшөөрөв Америк үр хөндөлтийн эмийг эмийн санд худалдаалахыг зөвшөөрөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Америк үр хөндөлтийн эмийг эмийн санд худалдаалахыг зөвшөөрөв

2023 оны 1 сарын 05

Arslan.mn

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) үр хөндөлтийн эмийг эмийн сангуудад худалдах зөвшөөрлийг анх удаа олгохоор болжээ. Энэ талаар тус агентлагын сайтад “Үр хөндөхөд ашигладаг “Mifepristone” эмийг гэрчилгээтэй эмийн сангууд болон баталгаажсан эмчийн хяналтан дор олгохыг зөвшөөрлөө” гэж бичжээ.

Үр хөндөлтийг хуулиар олгох нь хүний эрх хэмээн зарим иргэн үзэж эсэргүүцлийн жагсаалыг АНУ-ын хэд хэдэн мужид зохион байгуулсан билээ. Харин эрх баригчдын зүгээс зарим мужийн эмийн санд үр хөндөлтийн эм зарахыг хориглоод байна. Яг ийм эсрэг, тэсрэг байр суурь зөрчилдсөн цаг үед дээрх шийдвэрийг гаргасан нь Жо Байдены Засгийн газрын томоохон өөрчлөлт болж байна.

10 долоо хоног ба түүнээс бага хоногтой ургийг хөндүүлэхэд ашигладаг “Mifepristone” эмийг үйлдвэрлэдэг хоёр компанийн нэгийг нь сонгон эмийн сангууд хүсэлтээ гаргах юм. Дээрх компаниуд эм нийлүүлэхийг зөвшөөрвөл эмчийн жорын дагуу өвчтөнд шууд олгох юм байна.

Энэ талаар “Гэр бүлээ төлөвлөе” байгууллагын ерөнхийлөгч Алексис МакГилл Жонсон “Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээх маш зөв шийдвэрийг гаргалаа. Үр хөндөлтийн эмийг эмийн сангуудаас авах боломжийг бүрдүүлсэн нь хүмүүст шаардлагатай суурь эрүүл мэндийн үйлчилгээний нэг хэлбэр юм” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Mifepristone” эмийг 2000 онд хүлээн зөвшөөрснөөс хойш 11 жилийн дараа буюу 2021 онд эмийн сангуудад худалдаалахыг зөвшөөрнө хэмээн мэдэгдэж байв. Гэвч COVID-19 цар тахлын улмаас түр хугацаагаар хойшлуулсан юм. Үр хөндүүлэх нь хүний эрх хэмээн үздэг хүмүүс “Mifepristone” нь аюул, хор нөлөө багатай, тунг хэтрүүлэх болон донтох эрсдэлгүй гэдэг нь олон жилийн турш батлагдсан хэмээн тайлбарладаг. Тиймээс ч Энэтхэг, Мексик тэргүүтэй орнуудад тус эмийг жоргүйгээр худалдан авах боломжтой байдаг.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643925
2 эможи

Хилийнчи
2024-07-27 15:59
Мундаг шүүү
keyboard_arrow_up