ДЭМБ цар тахлын онц байдлын хугацааг СУНГАЛАА
2023 оны 1 сарын 31
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн дэгдэлттэй холбоотой онц байдлын дэглэмийг сунгажээ. Дэлхийн хэмжээний онц байдал 2020 оны нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна.
Нийгмийн эрүүл мэндэд энэ цар тахал онцгой нөлөөлсөөр байна хэмээн тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн юм.
Арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд дэлхий даяар 11 сая халдвар, 55 мянган үхэл бүртгэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644399
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: