ГАДНЫН ХЭВЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-д тавьж буй хориг Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байна“ гэлээ ГАДНЫН ХЭВЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-д тавьж буй хориг Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байна“ гэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-д тавьж буй хориг Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байна“ гэлээ

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

ОХУ-д тавиад буй Барууны хориг арга хэмжээ Монгол Улсын эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлж байгааг тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Тэрбээр “Монгол Улс ардчилсан орон хэдий ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг мэдэрч байгаа. Энэ хориг арга хэмжээ нь “бидний буруу биш ч гэсэн манай улсын эсрэг давхар хориг арга хэмжээ” болж байна" гэж тэрбээр хэлэв. 

Мөн ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа, хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын түншүүдээсээ ихэвчлэн авдаг хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан зэргийг Монголын Ерөнхий сайд дурдлаа. 

Түүнчлэн Хятадын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ван И Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн болсныхоо дараа Монголд мөн өнгөрсөн оны сүүлчээр айлчилсан юм. 

“Бид Хятад, ЕХ, Герман улс Украины нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Энэ утгаараа би Германд албан ёсны айлчлал хийж, мөн Хятадын түншүүдтэйгээ, ялангуяа Ван И сайдыг Монголд айлчлах үеэр яриа хэлэлцээ хийсэн” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит уул уурхай, тээврийн компаниудын удирдлагуудыг шалгах томоохон ажиллагааг эхлүүлээд байна. 

Монголын Засгийн газар олон арван хүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд цагдаа нар төрийн өмчит төмөр замын компанийн удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан байна.

Эх сурвалж: Financial Times
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644425
2 эможи

х
2023-02-01 22:11
хуц бүх хулгайд орсуудын бурууу
Зочин
2023-02-01 10:04
ҮГҮЙЭЭЭ ДОТООДЫН ХУДАЛДАА НАЙМАА ЭРХЛЭГЧИД ДУР ЗОРГООРОО ҮНЭ ӨСГӨЖ БАЙГААД Л ХАМАГ УЧИР БАЙГААА ЮМ.
Л.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up