Ромын хамба лам ирэх есдүгээр сард Монголд айлчилж магадгүй
2023 оны 2 сарын 06
Ромын хамба лам Франциск энэ жил Монгол улсад айлчилж магадгүй болжээ.
Тодруулбал, Франциск ирэх есдүгээр сарын 23-нд Францын Марсельд Газрын дундад тэнгисийн улсуудын шашны тэргүүнүүдийн уулзалтад оролцох хуваарьтай бөгөөд тэндээсээ шууд Монгол руу нисэж магадгүй юм байна.
Энэ талаар Ромын хамба лам Франциск "Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Суданд хийсэн айлчлалаасаа буцаж ирэх үедээ хэвлэлийхэнд товчхон ярилцлага өгч, энэ үеэрээ ирэх есдүгээр сард Монголд ирэх хүсэлтэй байгаа талаараа" дурджээ.
Энэхүү аялал нь Ромын Пап ламаас Азийн орнуудад хийж буй анхны аялал болох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644554
1 эможи
Зочин
2023-02-06 10:18
Буруу номтнууд цаашаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: