Зафер Атеш: Турк улсад Ням гараг хүртэл гашуудал зарласан. 3,000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаад байна Зафер Атеш: Турк улсад Ням гараг хүртэл гашуудал зарласан. 3,000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зафер Атеш: Турк улсад Ням гараг хүртэл гашуудал зарласан. 3,000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаад байна

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш хэлэхдээ “Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирсэн Монголын ард түмэнд талархал илэрхийлье. 

Өчигдөр үүрээр Туркийн өмнө хэсэгт байрлах Кахраманмарас мужид 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү газар хөдлөлт нь зөвхөн тус мужийг бус арван мужийг хамарсан томоохон хэмжээний гамшиг байв. 7.8 магнитудын газар хөдлөлтийн дараагаар дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. 

Сүүлийн арван жилийн хугацаанд ийм том хэмжээний магнитудын хүчтэй газар хөдлөлт дэлхийд хоёр удаа болж байсан бол Турк улс арван цагийн дотор нүүр туллаа.

Хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс зэрэг нийт 45 улс орон дэмжиж, тусламжийн гараа сунгахаа мэдэгдсэн.

Газар хөдлөлтийн улмаас Турк улс 3,000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаад байна. Мөн 16 мянган иргэн бэртэж гэмтэн, 5,000 гаруй байшин нурсан. 

Энэ нь өнөөдрийн байдлаарх тоо бөгөөд дахин нэмэгдэх байх хэмээн санаа зовниж байна.

Турк улсын хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн болон Монголын удирдах байгууллагуудын үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархлаа илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг илгээсэн.

Турк улсад энэхүү байгалийн гамшигтай холбогдуулаад долоо хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудал зарласан бөгөөд ирэх Ням гарагийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Турк улсыг төлөөлж буй гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас буулгана. 

Мөн хоёрдугаар сарын 10-ны өдөр Турк болон Монгол Улсын иргэдэд зориулж эмгэнэлийн дэвтэр нээх тул эмгэнэл илэрхийлэхийг хүссэн иргэд манай Элчин сайдын яаманд ирж, дэвтэрт гарын үсгээ зурах боломжтой” хэмээн ярилаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644610
0 эможи

keyboard_arrow_up