БНАСАУ-ын удирдагч охинтойгоо хамт Солонгосын ардын армийн генералуудтай уулзжээ
2023 оны 2 сарын 08
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан армийн генералуудтай мягмар гарагт охин Ким Жу Э-гийн хамт уулзжээ.
Ким Жөн Уныг зочлон ирсний дараа хүлээн авалт болж, тэрбээр үг хэлсэн байна. "БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун гүн хүндэтгэл илэрхийлж, Солонгосын хувьсгалын бүхнийг ялах хүчирхэг салхийг амь биеэ үл хайрлан, бут цохигдошгүй цэргийн хүчээр хамгаалж, улс орны аугаа сүр хүчийг баталгаажуулсан БНАСАУ-ын Зэвсэгт хүчний бүх цэргийн албан хаагчдад халуун баяр хүргэлээ” гэж Солонгосын дуу хоолой радио мэдээлжээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644640
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: