ГАЗАР ХӨДЛӨЛТ: Истанбулын хөрөнгийн бирж таван өдрийн турш арилжаагаа зогсоох МАШ ХОВОР шийдвэр гаргалаа
2023 оны 2 сарын 09
Даваа гарагт Турк-Сирийн хилийн ойролцоо тохиосон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 12,000 хүрлээ.
Лхагва гарагийн байдлаар Турк улсад 9,057 хүн, Сири улсад 2,950 хүн амь үрэгдсэн нь батлагджээ.
Турк улсад гамшгийн хамрах хүрээ баруун талдаа Адана, зүүн талдаа Диярбакир хот хүртэл 450 км урт газар нутгийг хамарсан байна. Энэ завсарт 13.5 сая хүн оршин суудаг юм. Турк, Сирийн хотуудад иргэдийг гэртээ унтаж байхад буюу үүрээр газар хөдөлж, орон сууцны олон зуун барилга нурсан тул амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөх нь тодорхой байгаа юм.
Гамшгийн улмаас өчигдөр Истанбулын хөрөнгийн бирж таван өдрийн турш арилжаагаа зогсоохоор болсон нь маш ховор шийдвэр байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644659
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: