Туркийн Ерөнхийлөгч Эрдоган: Бид иргэдээ хэзээ ч “ГУДАМЖИНД ОРХИХГҮЙ“ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган: Бид иргэдээ хэзээ ч “ГУДАМЖИНД ОРХИХГҮЙ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган: Бид иргэдээ хэзээ ч “ГУДАМЖИНД ОРХИХГҮЙ“

2023 оны 2 сарын 09

Arslan.mn

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт очиж, нөхцөл байдалтай өчигдөр (2023.02.08) танилцсан байна. 

Түүний хувьд гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Кахраманмараш хотод очихдоо цэнгэлдэх хүрээлэн болон майханд толгой хорогдож байгаа хүмүүстэй уулзсан байна. Энэ үеэр тэрээр “Бид иргэдээ хэзээ ч гудамжинд орхихгүй” хэмээж санхүүгийн тусламж болон нөхөн олговор олгох болно гэдгийг хэлжээ.

Мөн тэрээр гамшгийн онц байдал тогтоосон 10 мужид нэг жилийн дотор сэргээн босгох ажлыг явуулж, шинээр барих барилгуудыг хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байх тал дээр хяналт тавих болно гэдгийг мэдэгдсэн байна.

Эрдоган сэтгүүлчдэд  "Энэ бол эв нэгдэл, эв нэгдлийн үе юм. Туркийн төр, үндэстний хувьд бид энэ хямралыг мөр зэрэгцэн даван туулах болно" гэж  хэлэв.

Arslan.mn

Түүнчлэн сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулахдаа "газар хөдлөлтийн дараа 60 гаруй улс Турк улсад тусламж үзүүлж байна" гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ үеэр мэдэгджээ.

Эргэн сануулахад, Турк, Сири улсуудад болсон 7.8 болон 7.5 магнитудын хүчтэй дараалсан хоёр  газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 15000 хүрээд байна.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Dailysabah
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
644668
2 эможи

keyboard_arrow_up