ТУРК: Нурангид 10 хоног дарагдсан 17 настай охиныг аварчээ
2023 оны 2 сарын 17
Туркийн аврагчид хүчтэй газар хөдлөлт болсноос 10 хоногийн дараа нурангиас 17 настай охиныг амьд гаргаж авсан байна.
Кахраманмарас хотын нурангид 248 цаг дарагдсан 17 настай Алейна Олмезын хувьд гэмтэж, бэртэн хүйтэн цаг агаарт идэж, уух зүйлгүй ийм олон хоног тэсч амьд үлдсэн нь ховор тохиолдолд тооцогдож буй.
Охиныг нурангиас амьд гаргахад хамаатны хүмүүс нь баярлалдан нулимс дуслуулж аврагчдыг тэвэрч талархал илэрхийлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644877
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: