BBC: Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ BBC: Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

BBC: Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ

2023 оны 3 сарын 19

Arslan.mn

Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ.

Тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хууль бусаар албадан нүүлгэсэн хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх мэдэгдсэн байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ, “түүхэн хариуцлага хүлээх түүхэн шийдвэр” гэсэн байна. 

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова, ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гол баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон батлаагүй учир уг шийдвэрийг хууль эрх зүйн талаасаа тус улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645511
2 эможи

Тод
2023-04-05 14:53
Путинг баривчлана гэж донгосцгоож байж бөмбөгөдүүлэх нь дээ Барууныхан хохь чинь шүү
Зочин
2023-03-20 10:16
Дураараа юм болох нь шив дээ . Хулгана муурын сахлаар оролдов болох нь
Зочин
2023-03-19 18:01
Манай ахын инээд хүргэж байж бөмбөгдүүлэх нь дутаж барууныхан
keyboard_arrow_up