АЙЛЧЛАЛ : Ирэх даваа гарагт Бан Ги Мун Монголд АЙЛЧИЛНА
2023 оны 6 сарын 10
Ерөнхий сайдын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 12-нд Монголд айчлахаар болжээ. Тэрбээр манай улсад 4 дэх удаагаа ирж байгаа юм.
Тэрбээр манай улсад хийх айлчлалынхаа үеэр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” нэртэй уулзалтад оролцох аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мунтай БНСУ-д айлчлахдаа уулзсан. Тэрхүү уулзалтын талаар Л.Оюун-Эрдэнэ жиргэхдээ Бан Ги Муныг зургаадугаар сард Монголд айлчилна гэж бичиж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647993
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: