Австралид хуримаас буцаж явсан автобус осолдож, 10 хүн амиа алджээ
2023 оны 6 сарын 12
Австралид хуримаас буцаж явсан автобус осолдсоны улмаас 10 хүн амиа алдаж, 25 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн Хантер хөндий орчимд ням гарагт осол болжээ.
Автобусны жолооч 58 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд зорчигчид усан үзмийн эдлэнд болсон хуримд оролцоод буцаад явж байжээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн туслах комиссар Трейси Чапман "Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй" гэв.
Эмнэлэгт хүргэгдсэн 25 хүний хоёрыг нь агаараар тээвэрлэн авч явжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
648019
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: