Африкийн иргэдийг сармагчинтай зүйрлэсэн элчин сайдаа Румын улс ЭГҮҮЛЭН ТАТЖЭЭ Африкийн иргэдийг сармагчинтай зүйрлэсэн элчин сайдаа Румын улс ЭГҮҮЛЭН ТАТЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Африкийн иргэдийг сармагчинтай зүйрлэсэн элчин сайдаа Румын улс ЭГҮҮЛЭН ТАТЖЭЭ

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

Зүүн Африкийн Кени улсад суугаа элчин сайдаа эгүүлэн татах болсныг Румын улсын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Элчин сайд Драгос Виорел Тигау Кенийн нийслэл Найроби хот дахь НҮБ-ын байранд байхдаа Африк тивийн оршин суугчдыг сармагчинтай зүйрлэн ярьсан нь түүнийг эгүүлэн татахад хүргэсэн байна.

Энэ үйлдлийн дараа Тигау дөрвөн өдрийн турш Африкийн дипломатчдаас уучлалт гуйсан  хоёр захидал илгээжээ. Харин энэ талаар Элчин сайд Тигау  тайлбар өгөхдөө " маш их маргаантай уулзалтын" үеэр уур амьсгалыг тайвшруулах гэж оролдлого хийсэн нь ийм байдалд хүргэсэн гэжээ. 

Румын улсын гадаад хэргийн яамны зүгээс  “Бид үүссэн нөхцөл байдалд гүн харамсал илэрхийлэхийн зэрэгцээ үүний улмаас хэлмэгдсэн бүх хүмүүсээс уучлал гуйж байна” гэж тус яам мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648021
1 эможи

Зочин
2023-06-12 12:17
Барууны шарууд өөрсдөө сармагчинтай илүү адилхан байж байнга бусдад дээрэлхэнэ. Оросын дайн өргөжиж барууны дээрэлхүү хог шаараас ертөнцийн эзэнд нь нилээн хэдийг явуулаасай билээ
keyboard_arrow_up