БНСУ дахь визгүй иргэдийг баривчлах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ
2023 оны 6 сарын 15
БНСУ-ын цагдаагийн байгууллагаас хууль бусаар оршин суух гадаад иргэд, холбогдох гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн байна.
Тус ажиллагааны хүрээнд Мокпо, Ванжу, Кванжу бүсээс мөрийтэй тоглоом, хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчилжээ.
Визгүй иргэдийн тоо өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 400 мянга давсан байна. Уг тоо өсөх хандлагатай байгаа тул хууль бус оршин суугчдыг баривчлан, буцаах аж.
Солонгост ажлын хөлс хамгийн доод талдаа цагийн 9620 вон байна. Энэ нь монгол төгрөгөөр 26 мянга орчим болох юм.
Эх сурвалж: Japantimes
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648143
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: