Moody’s: Хятад улс оны эцэст Японыг гүйцэж түрүүлснээр автомашины экспортоор ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ
2023 оны 8 сарын 16
Хятад улс 2023 оны эцэс гэхэд Японыг гүйцэж түрүүлснээр автомашины экспортоор дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна гэсэн үнэлгээг “Moody’s” агентлаг таамаглажээ.
Хятад улс цар тахлын үеэр 2021 онд БНСУ-ыг, 2022 онд Германыг гүйцэж түрүүлснээр дэлхийн автомашины хоёр дахь том экспортлогч болоод байна гэв.
Харин одоо Японы үзүүлэлтэд ойртож, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хоёр улсын үйлдвэрлэлийн сарын зөрүү нь дунджаар 70 мянга орчим автомашин болж багасчээ. Өнгөрсөн оны мөн улиралд энэ зөрүү 171 мянга байжээ.
Япон улс нь 2019 оноос хойш автомашины экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
649740
2 эможи
Haha
2023-08-16 11:31
Хужаа хулих хогууу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: