Пап Францис маргааш өглөө Ром-Улаанбаатарын нислэгээр ирнэ
2023 оны 8 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Энэ хүрээнд тэрбээр өнөө орой 18.30 цагт Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордох юм. Харин маргааш өглөө буюу есдүгээр сарын 1-ний өдөр 09.00 цагаас "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана.
Түүнийг даган гаднын 20 гаруй орны 150 хэвлэл ирж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650312
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: