Хулгайлсан мөнгөө нуухын тулд ЗАЛГИЖЭЭ
2023 оны 9 сарын 22
Филиппиний Манилагийн нисэх буудлын аюулгүйн албаны ажилтан эмэгтэй зорчигчийн цүнхээс мөнгөө хулгайлж, үүнийгээ нуухын тулд мөнгийг залгижээ. Энэ талаар Philstar Global сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын наймны өдөр Манилагийн олон улсын нисэх буудлын нэгдүгээр терминал дээр үйлчлүүлж байсан Хятадын иргэн Цайгийн цүнхнээс 300 доллар алдагдсан нь тогтоогджээ.
Ажиглалтын камерын бичлэгийг шалгахад, нисэх буудлын ажилтан эмэгтэй үзлэг хийхдээ зорчигчийн түрийвчнээс мөнгө авч байгааг зорчигж анзаарахад ажилтан эмэгтэй мөнгийг залгиж, араас нь ус уусан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651109
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: