Ханеда нисэх онгоцны буудлын удирдлагууд олон нийтээс УУЧЛАЛТ гуйжээ Ханеда нисэх онгоцны буудлын удирдлагууд олон нийтээс УУЧЛАЛТ гуйжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ханеда нисэх онгоцны буудлын удирдлагууд олон нийтээс УУЧЛАЛТ гуйжээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Мягмар гарагт /2024.01.02/ осолдсон “Airbus A350” онгоц газардах зөвшөөрөл авсан байсан гэж “Japan Airlines” мэдэгдсэн байна. Цагдаагийн алба тус осол мэргэжилтний хайхрамжгүй байдлаас гарсан эсэхийг шалгахаар бэлтгэж байгаа аж.

“Airbus A350” онгоцны мөргөлдсөн эргийн хамгаалалтын албаны онгоцонд сууж явсан эргийн хамгаалалтын таван ажилтан амиа алдсан.

Ханедагийн онгоцны буудлын удирдлагууд гэнэтийн гарз, үүссэн нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлэн олон нийтээс уучлалт гуйжээ.

Энэ үеэр Токиогийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны удирдлагын газрын дарга Норимаки Аоки "Ханеда нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй бүх хүмүүст төвөг учруулсанд хүлцэл өчиж байна. Амиа алдсан эргийн хамгаалалтын таван ажилтны ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн хүндэтгэл үзүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
653769
3 эможи

keyboard_arrow_up