Японы газар хөдлөлтийн улмаас 92 хүн нас барж, 242 хүн сураггүй байна
2024 оны 1 сарын 05
Японд нэгдүгээр сарын 1-ний өдөр болсон газар хөдлөлтийн дараа 242 хүн сураггүй байна. Газар хөдлөлтийн дараа нурангид дарагдсан хүмүүсийг аврах боломжит хугацааг 72 цаг гэж заасан байдаг. Энэ хугацаа Пүрэв гаригт буюу өчигдөр дууссан. Тиймээс аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна.
Мөн өнөөдрийн байдлаар нас барагсдын тоо 92 хүрээд байна. Аврагчид Пүрэв гаригийн байдлаар 150 хүнийг аварчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653831
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: