Орост 50 гаруй автомашин мөргөлдсөн ОСОЛ гарч, дөрвөн хүн амиа алджээ
2024 оны 1 сарын 09
ОХУ-ын нутагт өчигдөр /2023.01.09/ үдээс хойш 50 гаруй автомашин ар араасаа мөргөлдсөн томоохон осол гарчээ.
Урьдчилсан байдлаар осол гарсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн бэртжээ.
Ослын улмаас Санкт-Петербург хотыг нийслэл Москватай холбодог М11 хурдны замын хөдөлгөөнийг зогсоожээ.
Ослын улмаас зам дээр саатсан жолооч нарыг дулаацуулах, хоол хүнсээр хангах арга хэмжээ авч буйг захирагч бас мэдээлжээ.
Эх сурвалж: СИИ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653883
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: