Хятадад “iPhone15“ гар утаснууд 70 ам.доллароор хямдарна
2024 оны 1 сарын 16
Apple компани Хятадад худалдаалж буй хамгийн сүүлийн үеийн iPhone гар утаснуудаас эхлээд олон төрлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж байгааг компанийн цахим хуудасны мэдээлэл харуулсан байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 18-21-ний хооронд iPhone 15 утсыг 500 юань буюу 70 ам.доллароор хямдруулж байгаа бөгөөд үүнд хамгийн үнэтэй iPhone 15 Pro Max загвар багтаж байна.
Мөн зарим Mac компьютер болон iPad дээр хөнгөлөлт үзүүлэх ажээ. Ирэх хоёрдугаар сарын дундуур Цагаан сар болох гэж байгааг угтан хямдрал зарласан байна.
Хятад дахь жижиглэн худалдаачид баярын үеэр iPhone гар утсыг хямдруулдаг боловч Apple өөрийн жижиглэн худалдааны сувгаараа дамжуулан ийм хөнгөлөлт үзүүлэх нь тун ховор байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654044
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: