Японд дахин хоёр онгоц мөргөлдсөн осол гарчээ
2024 оны 1 сарын 17
Японд дахин хоёр онгоц мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал Японы хойд хэсгийн Хоккайдо арлын "Нью Читосэ" нисэх буудалд "Korean Air", "Cathay Pacific" компанийн онгоцууд далавчаараа мөргөлдсөн осол өчигдөр гарсан байна. Korean Air-ын онгоцонд 289 зорчигч болон хөлгийн багийн гишүүд байсан бөгөөд "Cathay Pacific"-ын онгоцонд нэг ч хүн байгаагүй аж.
"Korean Air" компанийн онгоцыг хөөрөхөөс өмнө чиглүүлж байсан чирэгч машин цасан дээр хальтарсны улмаас уг осол болжээ. Ослын улмаас хүн гэмтээгүй байна.
Энэ сарын 2-ны өдөр Токиогийн "Ханэда" нисэх буудалд мөн хоёр онгоц мөргөлдсөн хэрэг гарч, ослын улмаас эргийн хамгаалалтын онгоцонд байсан багийн таван гишүүн амиа алдсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654084
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: