АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

АНУ-ын ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт эрс хүйтэрсний улмаас 92 хүн амь эрсэдсэн тухай CBS телевиз мэдээлсэн байна. 

Теннесси мужаас мэдээлснээр, цаг агаартай холбоотой шалтгаанаар 25 хүн амиа алдсан бол Орегон муж улсад 16 хүн нас барсан бөгөөд автомашин дээр нь мод унасны улмаас насанд хүрсэн гурван хүн амь эрсэджээ. Уг машинд явсан хүүхэд амьд үлдсэн тухай CBS өмнө нь мэдээлсэн юм.

Түүнчлэн Иллинойс, Пенсильвани, Миссисипи, Вашингтон, Кентакки, Висконсин, Нью-Йорк, Нью-Жерси болон бусад муж улсуудад хүний амь үрэгдсэн тохиолдлууд бүртгэгджээ. Зарим хүний нас барсан шалтгаан цаг агаартай холбоотой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Зарим муж улсад замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна. Мөн хүйтэн цаг агаарт аюул эрсдэлээс сэргийлэхийн тулд гадуур явах шаардлагатай бол зузаан хувцас өмсөх, халаагуур гэх мэт төхөөрөмжийг ажиллуулахдаа болгоомжтой байх, осгохоос сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: CBS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654226
0 эможи

Зочин
2024-02-02 15:22
хүйтнээс илүү мансууруулах бодис буу 2 хамгийн их хүн алдаг улс даа
keyboard_arrow_up