Тоёота компаний Land Cruiser-300, Hilux загварын машины хөдөлгүүрт зөрчил гарсан тул үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
Toyota компанийн охин компани болох "Toyota Industries"-ийн үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийг гэрчилгээжүүлэх туршилтын явцад зөрчил илэрсэн тул Hilux, Land Cruiser 300 зэрэг 10 загварын автомашины нийлүүлэлтийг зогсоохоор шийдвэрлэжээ.
Дизель хөдөлгүүрийн хүчин чадлын талаарх мэдээллийг хуурамчаар үйлдсэн болохыг мөрдөн шалгах тусгай комиссын шалгалтаар тогтоожээ.
"Гэрчилгээжүүлэн баталгаажуулах туршилтын явцад бөөнөөр үйлдвэрлэхэд ашигладаг программаас өөр программ хангамж бүхий жолоодлогын цахим нэгж ашиглан хөдөлгүүрийн хүчийг хэмжсэн" гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
2022 онд эдгээр загварын 84,000 ширхэг машин борлогджээ.
Дээрх мэдээ цацагдсаны дараа Toyota Industries компанийн хувьцаа 6 хувиар унасан байна.
Мөн Японы дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам мөн илэрсэн зөрчлийн улмаас Toyota Industries-ийн үйлдвэрийг шалгана гэдгээ мэдэгджээ.
Toyota-гийн өөр нэг охин компани болох Hino Motors Ltd. тээврийн байгууллагуудад утаа, түлшний хэмнэлтийн талаар хуурамч мэдээлэл өгсөн гэдгээ 2022 оны гуравдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Kyodo
|