Өмнөд Каролинагийн анхан шатны сонгуульд Ж.Байден ялжээ
2024 оны 2 сарын 04
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах анхан шатны сонгууль Өмнөд Каролина муж улсад бямба гарагт боллоо.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр сонгогчдын 97 хувь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Ж.Байденыг дэмжжээ. Түүний өрсөлдөгчид болох Конгрессын гишүүн Дин Филлипс, зохиолч Марианн Уильямсон нар хоёр хувийн босгыг давж чадаагүй байна.
Намын их хурал наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Иллинойс муж улсын Чикаго хотод болох бөгөөд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд өрсөлдөгчид их хурлын эхний шатны санал хураалтаар 1968 төлөөлөгчийн саналыг авах ёстой.
АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654497
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: