Starlink: Монголын хэрэглэгчдийн интернэтийн сарын хураамж 185,000-250,000 төгрөг байна
Дэлхийн хаанаас ч хиймэл дагуул ашиглан интернэт сүлжээнд өндөр хурдаар холбогдох Starlink үйлчилгээ өчигдрөөс эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрт идэвхэжүүлээд байна.
Starlink нь тусгай сансрын антен ашиглан харилцаа холбооны ямар ч дэд бүтэцгүй газраас интернэтэд холбогдох боломжтой үйлчилгээ юм.
Уг бүтээгдэхүүн дотроо “Standard” болон “Mobile” гэсэн хоёр ангилалтай байна.
Гол ялгаа нь “Standard” ангилал бол суурин буюу тогтмол нэг газарт ашиглах газарзүйн хязгаарлалттай үйлчилгээ юм. 185,000 төгрөгийн хураамжийг сар бүр тогтмол төлнө.
Харин “Mobile” ангилал нь хөдөлгөөнт, нүүдлийн хэрэглээнд тохирсон үйлчилгээ. Сарын хураамж нь илүү өндөр буюу 250,000 төгрөг.
Монгол улсын нутаг дэвсгэрийн хаана ч зөөвөрлөн хэрэглэх, автомашины явдал дунд хэрэглэх боломжтой юм.
Эх сурвалж: Starlink